З.Нандинзаяа охинд хорвоог харах нүдтэй болоход нь тусалцгаая

2016 оны 11 сарын 25
З.Нандинзаяа нь 2015 оны 1-р сарын 24-нд төрсөн ба хоёр нүд харах боломжгүй юм. Учир нь охин төрөлхийн нүдний болорын цайралттай төрсөн бөгөөд одоо 1ой 10сартай. Бяцхан охин нүдний болор шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болоод юм. Хагалгааг Монгол улсад хийх боломжгүй бөгөөд Тайландад хийхэд 15000$ болох юм.
  

Охины өвчний онош нь: Congenital Cataract (both eyes) буюу төрөлхийн хоёр нүдний болорын цайралт. 2015 оны 4-р сард Тайландын Бумрунград эмнэлэгт үзүүлэхэд нийт 3 удаа хагалгаанд орох шаардлагатай гэсэн бөгөөд эхний хагалгаанд 3 сартайдаа орсон. Уг хагалгаа амжилттай болсон бөгөөд 2 дахь хагалгааг 5 настайд нь хийнэ гэж төлөвлөсөн байсан боловч 2016 оны 9-р сард үзүүлэхэд 2 дахь хагалгааг яаралтай хийх шаардлагатай болсон байна гэж эмч нар үзэж 12 сард хийхээр төлөвлөжээ. 

 
Иймээс элэг нэгт Монголчууд та бүхнийг бяцхан охин З.Нандинзаяад халуун гараа сунгаж гэрэлт орчлонг харах нүдтнй болоход нь бага ч болов туслаачээ хэмээн хүсч байна.  Хагалгааны зардал нийтдээ 15000$ болно.

Хандивын данс: Хаан банк- 5027704783 (К.Золжаргал)
Утас: 99146900, 96642233

Мөн З.Нандинзаяа охины хагалгаанд зориулан сагсан бөмбөгийн "Эрдэнэт" болон "МУИС" багуудын тоглолт 2016 оны 11-р сарын 26-ны бямба гарагт МУИС-ын 4-р байрны спорт зааланд болох тул сагсан бөмбөг сонирхогч болон дэмжигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолтын үзвэрийн тасалбар 1000 төгрөг бөгөөд энэ нь З.Нандинзаяа охины эмчилгээнд зориулагдах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top