“Хар баасан гариг” харин ч эсрэгээрээ...

2016 оны 11 сарын 25

Америкийн хар баасан гариг хэмээх супер хямдралын өдрийг иргэд тэсэн ядан хүлээж, эртнээс юу авахаа төлөвлөн бэлтгэж, хар үүрээр худалдааны төвүүдийн гадна очиж дугаарлан зогсдог. Дэлгүүр, худалдааны төвүүд ч энэ өдрөөр онцлог гэсэн бараа бүтээгдэхүүнүүдээ тултал хямдруулж, худалдан авагчдынхаа сэтгэлд нийцтэл үйлчилж чаддаг. Энэ ч утгаараа хар баасан гариг Америкийн томоохон худалдааны төвүүд болон жижиглэн худалдаачдын жилийн хамгийн их ашиг орлоготой өдөр болдог байна.

Тэгвэл Монголд хар баасан гариг харин ч эсрэгээ. Амтай болгон нь гэдэг шиг худалдаа хийдэг төв дэлгүүрүүд болгон “Хар баасан гаригийн хямдрал зарлалаа” хэмээн суртачлах болов.Хямралын энэ цагт хямдарна гэсэн мэдээлэл нь иргэдэд сайхан сонсогдож байсан ч хямдрал нь амьдралд ойр бодит байж чаддаггүй нь хамгийн харамсалтай.

“Хямдрал зарласан брэндийн бүтээгдэхүүнүүд дууссан байна, сонголт муутай, хэлсэн үнэдээ хүрч хямдарсангүй, авах юм байсангүй, супер хямдрал биш супер хууралт байлаа” гэсэн худалдан авагчдын сэтгэл гонсгорхон байдал хаа сайгүй.

Яг энэ өдрүүдэд Монголын брэндийн гэх бараг дэлгүүр болгон л “Black Friday” зарлаад байна. Хамгийн хөгийн нь сонгогдсон хэдэн бараандаа л хямдрал зарлажээ. Тэрхүү сонгогдсон гэх бараандаа санаанд оромгүй өндөр үнэ тавиад түүнээсээ “sale” зарласныгаа “Хар баасан гариг” гэж нэрлэчихсэн байж байх. Хүн тоож худалдаж авахгүй, хуучирсан загвар, агуулахын бараагаа худалдахын тулд манай дэлгүүрүүд Америкчуудын “Хар баасан гариг”-ийг ийн хуулбарлах нэрээр хулхи хямдралыг буй болгож, хүмүүсийг хуурч байгаа нь үнэхээр ичгүүртэй бус уу.

С.Баяр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
maxmall(182.160.36.108) 2016 оны 11 сарын 25

Маx mall ийн тасгууд бүгд үнээ нэмж хуурч бна. 88000ийн цамцыг 138000 болгочоод тэрнээсээ 40% гэнээ. шал инээдтэйн. хуучин шошгоо хуулж авч амжаагүй баригдчихлаа гэж худалдагч нь шивэгнэж бна лэ

0  |  0
Emegtei(66.181.184.92) 2016 оны 11 сарын 25

Amerikt Black Friday gej bdag bol Mongold Fake Friday bailaa gej

0  |  0
Zochin(202.9.43.126) 2016 оны 11 сарын 25

Yg unen nomingiin hymdarlaar orood irlee eleg eleg ichmeer ym

0  |  0
zochin(103.229.120.88) 2016 оны 11 сарын 25

MONGOLCHUUD KHEZEECH TIIM UGUUMUR SETGEL GARGAJI KHYAMDRUULJI CHADAKHGUY , GOL NI KHARLAAD , KHUURKHAA L BODNO

0  |  0
Top