Ю.Цэдэнбал агсаныг нэхэн шагнажээ

2016 оны 11 сарын 25

Засгийн газрын 2016 оны есдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг түүний нэрэмжит болгосон.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас “Хүндэтгэлийн өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулж, 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах түүхэн шийдвэр гаргаж, онцгой гавьяа байгуулсныг үнэлж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалиар нэхэн шагнажээ.

Шагналыг Ю.Цэдэнбал агсны төрсөн эгчийн охин П.Сүрэнд гардуулан өгсөн байна.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгонбаатар(175.223.44.209) 2016 оны 11 сарын 26

Зөв хүнээ шагнаж ээ талархаж бна =D>

0  |  0
монхоо(59.153.113.205) 2016 оны 11 сарын 25

тосгоны тэнэгууд

0  |  0
МС(182.160.1.233) 2016 оны 11 сарын 25

Мангартахаа болиоч.

0  |  0
МЕДАЛЬД ТӨР ХАМААГҮЙ(202.9.43.190) 2016 оны 11 сарын 25

ҮЙЛДВЭР МЕДАЛЬ ХИЙЖ ОЛГОДОГ БОЛЖ ДЭЭ ХҮНИЙГ НЬ ГОЛЖ БАЙГАА ЮМ БИШ БҮХ ОДОН МЕДАЛИЙГ НЬ СЭРГЭЭЖ ХҮНДЭЛСЭН ШИГ ХҮНДЭЛ ОДОО ДАРАА ДАРААГИЙН ЭНЭ МЕДАЛИЙГ ХЭН АВАХ ВЭ НӨГӨӨ ХУЛГАЙЧУУД АВХУУ ҮЙЛДВЭР ҮЛДВЭРЛЭЭД Л ХЭН ДУРТАЙ ДАА ӨГӨХ ҮҮ

0  |  0
Top