Монгол улсын хэмжээнд:
Дорнод аймагт бүртгэгдсэн хордлогын шинэчлэгдсэн мэдээ:
БОЭТ-д 15 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Өвчтнүүд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа тогтвортой. Зовиургүй. Эрсдэлд өртсөн өвчтөн нэмэгдээгүй.
НЭМГ-ын мэргэжилтнүүд эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, тархвар судлалын дүн шинжилгээ хийгдэж байна.
Эх сурвалж:Дорнод аймгийн ЭМГ
Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:
- Тархвар судлалын 46 дэх 7 хоногт Улаанбаатар хот (БЗД, БГД, СХД, ЧД), Хөвсгөл, Баянхонгор аймагт улаанбурханы сэжигтэй 8, 1 лабораториор батлагдсан тохиолдол мэдээлэгдсэн.
Улаанбурхан өвчний тархвар зүйн муруй, 7 хоногоор
Эх сурвалж:ХӨСҮТ
ХӨСҮТ-д хандагсадын мэдээ:
2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 61 хүн хандсаны 34 хүн амьсгалын замын халдварын улмаас, 13 нь гэдэсний халдварын улмаас, 5 нь бусад халдварын улмаас ханджээ. Тууралтат, халууралт хам шинжийн улмаас 2 тохиолдол бүртгэгдэж, 1 хүнээс лабораторийн шинжилгээнд сорьц авчээ.
Эх сурвалж:ХӨСҮТ
Яаралтай түргэн тусламжийн мэдээ, Нийслэлд:
11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар НЯТТ-д 3858 удаагийн холболт хийгдсэнээс 1005 хүний дуудлагад үйлчилсэн байна. Үүний 78 хувийг насанд хүрэгчдийн дуудлага эзэлж байна. Шалтгааныг харахад 187 (18.6%) хүн амьсгалын тогтолцооны өвчлөлийн улмаас, 8 хүн осол, гэмтлийн улмаас ханджээ.
НЯТТ-ийн мэдээ, өдрөөр
Эх сурвалж:НЯТТ
Дэлхий дахинд:
Рифт хөндийн чичрэг, Нигери улсад:
8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Нигери улсад мал, хүний шалтгаан тодорхойгүй өвчин бүртгэгдсэн байна. 9 дүгээр сарын 23-нд онош нь лабораторийн шинжилгээгээр Рифт хөндийн чичрэгийн вирүсийн ген илэрчээ.
8 дугаар сарын 8-аас 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 266 хүний өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн нас барсан байна.
Эх сурвалж:ДЭМБ
Шувууны томуу өвчин:
11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар БНХАУ-д шувууны томуугийн АH5N6 вирүст халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
47 настай, эмэгтэй. 11 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.
Эх сурвалж:ДЭМБ
Сэтгэгдэл ( 0 )