ХХААХҮЯ-ны хамт олон малчдад туслах аянд нэгдлээ

2016 оны 11 сарын 29

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагчаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын хүндрэлийг малчид даван туулахад туслах нь энэхүү аяны зорилго юм.

Улс орон даяар өрнөж буй сайн санааны аяныг дэмжих хамт олон байгууллагын давлагаа үргэлжилсээр байна. Тодруулбал, “Малчдад туслах сайн санааны аян”-нд ХХААХҮЯ-ны хамт олон нэгдлээ. Тэд нэг өдрийнхөө цалинг хандивлаж, малчдад болзошгүй байгалийн хүчин зүйлсийг давахад нь тусалсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu