Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2016 оны бүтэн жилийн тайлангийн хурал боллоо
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагт тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хүрээнд Тамгын газрын 2016 оны бүтэн жилийн ажлын тайланг танилцууллаа.
Тус хуралдаанаар Тамгын газар бүтэн жилд хийсэн ажлуудаа танилцуулсан бөгөөд шүүгч ажилчидаас шүүгч Б.Дашдондов, Б.Батаа, Ц.Мөнх-Эрдэнэ, Х.Одбаяр нар санал хүсэлтээ илэрхийлэв.
Шүүгч ажилчидаас гаргасан санал хүсэлтийг Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, зарим нэг саналыг Шүүхийн Ерөнхий зөвлөлд уламжилхаар тогтов.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах мэргэжилтэн
Сэтгэгдэл ( 0 )