30-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ

2016 оны 11 сарын 29

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

29-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 30-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ

                    201611 дүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө  22-27 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр  шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар  шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө  нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар  шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2016.11.30-12.04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

   
30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн  хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр, Байтаг богд орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 30-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top