Эрчим хүчний системийн үр ашиг төслийн багийнхантай уулзлаа

2016 оны 11 сарын 29

Герман Улсын Засгийн газар Эрчим хүчний системийн үр ашиг төслийг Монгол Улсад 2005 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт энэхүү төслийн дөрөв дэх үе шатыг хэрэгжүүлэх гэрээнд хоёр тал гарын үсэг зураад байна. Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг төслийн удирдагч Бёрн Валштедь, төслийн нэгжийн Монгол талын удирдагч Л.Баясгалантөгс нарыг хүлээн авч уулзлаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх,дулаан хангамжийн үнэ тарифын бүтцэд өөрчлөлт оруулах, эрчим хүчний зах зээлийн модулийг шинэчлэх төслийн ажлын явцтай танилцаж, харилцан санал солилцсон юм. Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны ЗохицуулагчЭ.Түвшинчулуун, Ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуун болон холбогдох хэлтсийн дарга нар оролцлоо.

 

Эрчим хүчний системийн үр ашиг төслийн багийнхантай уулзлаа

Энэхүү уулзалтын үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Би 1996 оноос хойш Германы талтай хамтран ажиллаж, Эрчим хүчний системийн үр ашиг төслийг анх хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байлаа. Энэ төсөл үр дүнгээ өгч, урт удаан хугацаанд амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна. Эрчим хүчний системийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр ч бид хамтран ажиллаж, өнгөрсөн онд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хуулинд "Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий.

Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлах,эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэх сургах, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн тодорхой загвар бий болгох гээд олон ажил хийхээр төлөвлөж байна. Хүнээ хөгжүүлж байж бид цаашид хөгжиж чадна. Тиймээс мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, давтан сургах ажилд анхаарал хандуулахыг та бүхнээс хүсэж байна. Бидний ажлыг дэмжиж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье. Эрчим хүчний системийн үр ашиг төсөл амжилттай хэрэгжиж, монголчуудад өгөөжөө өгч чадна гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu