Бүжиг наадам үүсгэх, эд хураахад сайн

2016 оны 11 сарын 30

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2016.11.30, Лхагва гараг
  • Билгийн тооллын: Шинийн 1
  • Наран ургах шингэх: 08.20-17.02
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu