Зул сарын баяр гэдэг бол гэр бүлээрээ халуун дотноор уулзалдаж, цагийг мартагдашгүй сайхан өнгөрүүлэх боломж билээ. Энэ ёсоор ханхүү Уиллиам түүний гэргий Кейт нар хоёр хүүхдийнхээ Зул сарын баярыг хатан хаан Элизабеттай хамт тэмдэглэхээр болжээ.
Эзэн хааны угсааны хамгийн нэр хүндтэй гэр бүл Уиллиам, Кейт нар эмэг эхийнхээ хамт Сандрингемийн ордонд Зул сарын баярыг өнгөрүүлэх бөгөөд тэдний өхөөрдөм үрс дөрвөн настай Жорж, 19 сартай Шарлотте нар “голлох” үүрэгтэй оролцох аж.
Учир нь ханхүү Жорж, гүнж Шарлотте нар хэдий балчир гэлээ ч, Зул сарын баярын гацуур модыг чимэглэхэд гол үүргийг гүйцэтгэх гэнэ.
Ханхүү Жорж Зул сарын хүслийн жагсаалтандаа дуртай тоглоомууд болох онгоц, галт тэрэг, нисдэг тэрэг зэргийг хүссэн бол амьтанд хайртай Шарлотте гүнж амьтдын эгдүүтэй зөөлөн тоглоом хүсчээ. Уиллиам, Кейт нар Сандрингемийн ордонд зөвхөн Зул сарын баяр тэмдэглэхээр бус балчир үрсээ цэвэр цэнгэг агаарт гаргахыг хүссэн байна.
И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )