Эмэгтэйчүүдийн цээрлэх ёстой 12 зүйл

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 01

Эмэгтэй хүн маш эмзэг энергитэй учир ямарваа нэгэн цээрлэх ёсонг зайлшгүй дагаж, сүсэглэж байх хэрэгтэй. Үүнд: 

  • Эмэгтэй хүн азарга унахыг цээрлэнэ. Хэрэв зайлбаргүй унах болбол мундаанаас нь адис авбал цээр арилна
  • Эмэгтэй хүн эр нөхөр, гэрийн эзнийг нэрээр нь дуудах, нэрлэхийг цээрлэнэ. Гэрийн эзэн, хүүхдийн эцэг гэх мэтээр нэрлэнэ. Хүндлэхийн учир тийнхүү авгайлдаг бөлгөө.
  • Эмэгтэй хүн үнсэн дээр морь харахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс хөх биетэй буюу хөх бөгстэй хүүхэд гарна гэнэ.
  • Эмэгтэй хүн үс гэзгээ сул задгай тавьж гэрт, гадаа явахыг цээрлэнэ. Бэлбэсэрлийн тэмдэг, ёр хэмээн үздэгийн учир заавал сүлжиж боож явна. 
  • Эмэгтэй хүн нуруугаа үүрэхийг цээрлэнэ. Бүсгүй хүний намбад үл нийцэх учир нуруугаа үүрвээс цадиггүй, жудаггүй гэнэ.
  • Эмэгтэй хүн худагны аман дэзр албалзаж (алцайж) эогсохыг цээрлэнэ. Худаг ус бузартана гэх буюу лус хилэгнэхээс сэрэмжилж буй заншил болой.
  • Эмэгтэй хүн сан тавихыг цээрлэнэ. Долоон хүү төрүүлсэн бол цээргүй болно.
  • Эмэгтэй хүн өмд, оймс, гутлаа эр нөхөр, эцэг өвгийн хувцас өмсгөл дээр тавих, бурхан шүтээн ариун нандин газар ойр байлгахыг хийморь лундааг доройтуулна хэмээн цээрлэнэ.
  • Эмэгтэй хүн сарын бохироо ил задгай хаяхыг бузар булай хэмээх тул хатуу цээрлэнэ.
  • Эмэгтэй хүн сэтэртэй буюу онгон мал унахыг цээрлэнэ. Буян заяанд муу, сэтэр онгоныг сэвтээнэ, хүндэднэ гэхийн учир болой.
  • Эмэгтэй хүн олны дунд аальгүйтэх, эрээ жороогүй аашлахыг цээрлэнэ. Садар шалиг, эрээ цээргүй эм хүн түмний шившиг, олны жигшил болдог тул дөлгөөн намуун аашийг эрхэмлэнэ.
  • Эмэгтэй хүн мал нядлах, төхөөрөхийг цээрлэнэ. Ер хатуу, хэцүү үйлд эм хүнийг оролцуулах нь ёс бус, хэрэг бегөөд эх хүнийг хайрлахгүй нүгэлд түлхвээс амраг садан, үр хүүхдэд нь гай болно, илүү их нүгэл хураана гэнэ.

Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсны хураангуй толиос

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.162.154) 2025 оны 12 сарын 25

ЭМЭГТЭЙ ХҮН БОЛ ЭХ ДЭЛХИЙ, ЭЭЖ БҮТЭЭГЧ БУРХАН ШҮҮДЭЭ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ХҮНДЭТГЭЖ ХАЙРЛАЖ ҮР ХҮҮХЭДТЭЙ БОЛДОГИЙН ӨНГӨРСӨН ЦАГИЙН МУЛГУУ ЛАМ НАРЫН ХЭЛСЭН ҮГ БАЙХДАА.

1  |  0
отгоо(202.126.89.187) 2025 оны 03 сарын 13

хятадын цээрлэх ёсны талаар бичиж болох уу?

3  |  0
(202.179.23.23) 2025 оны 06 сарын 23

Эмэгтэй хүн гэхээр л бузар булайны үүр шиг юм биччихсэн байх юм. Энэ бол арай биш ээ. Зүгээр л битгий ...

6  |  1
(202.179.27.155) 2026 оны 04 сарын 27

Энэ бидний уламжлалт мэдлэг шүү... ёс зүйт ард түмэн минь

2  |  2
(103.229.123.245) 2026 оны 04 сарын 27

Hutsav aa .Mai dund huruu

6  |  2
(202.21.106.126) 2025 оны 05 сарын 21

gun uhaanaar nuudliin soyl ustana hotod hodoonii soyl hereggui

3  |  2
Золоо(79.240.248.46) 2025 оны 03 сарын 13

Сонин л юм. Эрэгтэй хүний цээрлэх ёстой 12 зүйл гэж байдаг бол нийтлээрэй.

3  |  1
Top