БНХАУ-д үйлдвэрлэсэн их хэмжээний хуурамч эм Европт нэвтэрч чадсангүй

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 07

Францын гаалийн ажилтнууд Европын холбооны түүхэнд хамгийн томд орох хууль бус эмийн худалдааг таслан зогсоожээ. Тэд БНХАУ-д үйлдвэрлэсэн их хэмжээний хуурамч эмийг хилээр оруулах гэж байсныг илрүүлсэн байна. Тус улсын Эдийн засгийн яамны цахим хуудсанд энэ талаар мэдээлжээ.

Аспирин ачсан чингэлгүүд Гавр боомтод орж ирсэн байна. Гаалийн бичиг баримтад өөрөөр бичсэн байжээ. Шинжилгээ хийж үзэхэд өвчин намдаах, бэлгийн идэвхи сайжруулах эмүүдэд  идэвхитэй үйлчлэл үгүй болох нь батлагджээ. Дээрх хууль бус барааг эзэмшигч нь Белеарын аралд бүртгэлтэй Испанийн компани байсан байна. Тус компани аспиринаа Пиренейн хойг болон Францад зарах зорилготой байсан гэнэ.

            Евро комиссоос гаргасан илтгэлд гар аргаар бэлтгэсэн эм Европын холбооны улсуудад их хэмжээгээр орж ирж байгаа асуудал санаа зовоож байна хэмээн дурьдсан байдаг юм байна. Европын холбооны улсуудад хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй эм, виагра, өвчин намдаах эм ихэвчлэн орж ирдэг бөгөөд ихэнх нь Энэтхэгт хийгдсэн байдаг аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мажигаа(84.197.156.183) 2016 оны 12 сарын 07

Европд хятадын бүх бүтээгдэхүүнд өндөр шалгуур тавьж оруулдаг юм байна лээ.Хүнс,эм,тоглоом,цахилгаан бараа ,өргөн хэрэглээний г м.Манай МОНГОЛ шиг биш.

0  |  0
Top