Шувууны томуугийн хамтарсан төслийн нээлт боллоо

2016 оны 12 сарын 07

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) нь гишүүн орнуудын мал эмнэлгийн лабораторийг хамтарсан төсөл хэрэгжүүлэх байдлаар бэхжүүлэх, мэргэжилтнийг сургаж бэлтгэх, цаашид бүс нутгийн хэмжээнд мал амьтны өвчнийг эрт илрүүлэх, оношлох лабораторийн чадавхыг бий болгоход ихээхэн анхаарч байна. 

Энэхүү ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь шүлхий өвчний хамтарсан анхны төслийг Япон улсын Малын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй 2016 оны дөрөвдүгээр сараас хойш хамтран амжилттай хэрэгжүүлж байна. ДМАЭМБ-аас санхүүжүүлсэн хоёр дахь төсөл нь Япон улсын Хоккайдогийн их сургуультай хамтран шувууны томуу өвчний чиглэлээр гурван жилийн хугацаанд хэрэгжих ба төслийн үйл ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 28-нд эхэллээ. Төслийн нээлтэд Япон улсын Хоккайдогийн Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн профессор Ёошохиро Сакода болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Төсөл хэрэгжсэнээр мал аж ахуйн салбарт эрсдэл дагуулж буй халдварт өвчнөөс сэргийлэх, шуурхай илрүүлэх, тархалтыг бууруулах, эрүүлжүүлэхэд томоохон алхам болох юм. Мөн УМЭАЦТЛ нь Олон улсын төвшинд хүрсэн оношлогоо, шинжилгээний чадавхтай болох, цаашид бүсийн хэмжээнд лавлагаа лаборатори байдлаар үйл ажиллагаа нь өргөжих боломжууд бүрдэнэ. 

Төслийн хүрээнд мал амьтны томуу, зарим вируст өвчнүүдийн оношлогооны чадавхыг дээшлүүлэх, богино хугацаанд, мэдрэг чанар өндөртэй оношлогооны аргуудыг төв, орон нутгийн лабораториудад нэвтрүүлэх, шувууны томуугийн эрсдэл бүхий нууруудад тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх, лабораторийн шинжлэгч эмч, мэргэжилтнүүдийг Япон улсад сургах, мэргэшүүлэх, судалгааны ажлын үр дүнг боловсруулах, хэвлүүлэх, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Нуогулаг(27.123.214.110) 2016 оны 12 сарын 08

Маш иx баяртай байна. Мал эмнэлгийн салбарын чадавxийг нэмэгдүүлэxэд тус нэмэр юолxыг xүсье

0  |  0
Б.Нуогулаг(27.123.214.110) 2016 оны 12 сарын 08

Маш иx баяртай байна. Мал эмнэлгийн салбарын чадавxийг нэмэгдүүлэxэд тус нэмэр юолxыг xүсье

0  |  0
Top