УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон гэх мэдээллийг зориуд тарааж байна

2016 оны 12 сарын 07

Сүхбаатар дүүргийн Намын хорооны зарим удирдлагууд хүн зодсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны нягтлан Б.Уранбатаас тодрууллаа.

Тэрбээр "Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны 62 дугаар үүрийн бүх гишүүдийн ээлжит хурлаар сонгуулийн үр дүнг хэлэлцэх ёстой байв. Гэтэл үүрийн гишүүн бус хүмүүс гаднаас дайрч орохыг завдсан. Энэ хуралд зөвхөн тухайн үүрийн гишүүд оролцож дотоод асуудлаа хэлэлцдэг юм.

Дүүргийн намын хорооны ажилтан, албан хаагчид бид  ч зөвшөөрөлгүй орох эрхгүй байдаг. Гэтэл гаднаас тав зургаан эмэгтэй орж ирээд хурал руу орно гэж дайрсан. Тэд манай гишүүд биш, энэ хуралд ямар ч хамааралгүй хүмүүс. Гэтэл  “бид орох ёстой” гээд орилоод байхаар нь гишүүнийхээ үнэмлэхийг авчраад ор гэсэн шаардлага тавьсан. 

Тэд намын үүрийн хурлыг доромжилж, намын хороогоор нэг орилж, хараал хэлж намын улс төрийн ажилтан Х.Түмэнбаяр, улс төрийн ажилтан К.Олимпиад, бас над руу дайрсан. Эрүүл эмэгтэй хүмүүс бол тийм хэрцгий догшин авир гаргаж, орилж хашгирч хүн хүн рүү үсчихгүй байх. Тэгж орилж, хашгичиж байх үед нь цаад өрөөнөөс манай ажилтан К.Олимпиад цай уугаад гараад ирсэн. Тэгсэн хоёр эмэгтэй тал талаас нь зулгаагаад бариад авсан. Тэдний нэг нь энэ Цамбагарав юм байна лээ. Би энэ хүнийг өмнө нь харж байгаагүй. Тэд К.Олимпиадын хоолойг нь боож, хувцас хунарыг нь урах гээд зулгаагаад байсан болохоор К.Олимпиад гараа тавиулах гэж оролдох үед нь санамсаргүйгээр дух нь шалбарсан юм шиг байна лээ.  Ямар ч хүн өөрийгөө хамгаална. Эдгээр эмэгтэйчүүд К.Олимпиадаас салахгүй зууралдаад байхаар нь би очиж салгасан. Ердөө л ийм зүйл болсон.” гэв.

Түүнчлэн Тэнд байхгүй байсан хүний нэр энд яваад байгааг ойлгохгүй байгаа. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон, тэр тусмаа эмэгтэй хүн зодсон гэсэн ташаа мэдээллийг зориудаар тарааж байгаа гэж ойлгосон. Тиймээс бид өнөөдөр шүүхийн байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр хандсан гэдгээ хэллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.50) 2016 оны 12 сарын 08

АН-ынхан юу ч хийж мэднэ шүү, болгоомжтой байгаарай,

0  |  0
Цогт(27.123.214.115) 2016 оны 12 сарын 07

Солиорол

0  |  0
Top