ХУД-ийн төрийн захиргааны байр иргэдэд үйлчлэх автомашины зогсоолтой боллоо

2016 оны 12 сарын 07

Хан-Уул дүүргийн шинээр томилогдсон удирдлагууд иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний эхлэл болгож дүүргийн төр захиргааны төв байрны өмнөх авто машины зогсоолыг зөвхөн иргэдэд үйлчлэх зогсоол болгох шийдвэр гаргасан байна.

Өмнө нь уг зогсоол нь иргэдэд төлбөртэй боловч тухайн байранд ажилладаг албан хаагчид албаны болон хувийн авто машинаа ажлын 8 цагийн турш байрлуулдаг байснаас төрийн багууллагаар үйлчлүүлэх гэсэн иргэдэд зогсоол хүрэлцээгүй болж, улмаар төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийг ихээхэн чирэгдүүлж, цаг хугацаа алдах, улмаар зөвшөөрөгдөөгүй газарт авто машинаа байрлуулснаас болж авто машинаа ачуулах, санхүү мөнгөөр хохирох зэрэг нөхцөл үүсдэг байсан явдал одоо зогссон байна.

Ийнхүү “өөдлөх айл үүднээсээ” гэдэгчлэн Хан-Уул дүүргийн шинэ удирдлагууд иргэдийг төрийн үйлилгээгээр үйлчүүлэх боломжийг олгож эхлэсэнд дүүргийн иргэд ам сайтай байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргн(150.129.142.185) 2016 оны 12 сарын 07

Баярлалаа, машин ачдагииг болиулж егееч

0  |  0
Top