Хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргалаа

2016 оны 12 сарын 07

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан “Мэргэжлийн хяналтын байгууллага ба төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах нь”зөвлөлгөөнийг 2016 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөлгөөнд аймгийн удирдах ажилтнууд болон хэлтэс, агентлаг, 20 сумын төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч, холбогдох мэргэжилтэн зэрэг 450 гаруй албан тушаалтан оролцов.

Энэ үеэр Дэд бүтэц, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэнд, Боловсрол, соёл урлаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Хүнс, хөдөө аж ахуй гэсэн зургаан салбар хуралдааныг зохион байгуулж, 2017-2020 онд төрийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах, цаашид анхаарах тулгамдсан асуудлуудын талаар харилцан санал бодлоо солилцож, зөвлөмж боловсруулан аймгийн Засаг даргад өргөн барилаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top