Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар өчигдөр /2016.12.06/ Төрийн ордонд боллоо. Уг семинарын үеэр Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийг хүргэе.
Өнөөдөр та бүхэн гамшгаас, тэр дундаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах талаарх ойлголтоо баталгаажуулж авсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Гамшгийн бэлэн байдлаа байнга дээшлүүлж, аливаа гамшгийг хохирол багатай даван туулах чадавхитай байх нь цэцэрлэг, сургууль, эмнэлэг, олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага удирдаж байгаа та бүгдээс шууд хамааралтай байдаг.
“Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд байгууллага бүрийн идэвхи оролцоо, хариуцлагатай хандлага чухал гэдгийг онцлон тэмдэглэе.
Шадар сайдын ажлын алба, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газрааас хүүхэд залуучууд, ард иргэдийн аюулгүй амьдрах, сурч хүмүүжих орчин бүрдүүлэхэд та бүгдийн үйл ажиллагааг бүхий талаараа дэмжиж ажиллах болно.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын болон Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын хувьд Та бүхэнд дараах үүрэг даалгавар өгч байна.
Дээр өгөгдсөн үүргийн биелэлт, хэрэгжилтэнд Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг аймаг, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн газрын удирдлагууд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлд улирал бүр ирүүлж байхыг үүрэг болгож байна.
Үүрэг даалгаврын хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэн, хяналт тавьж ажиллахыг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн нийт гишүүдэд үүрэг болгож байна.
Монгол хүний аюулгүй амьдрах насан туршийн боловсрол олгох, гамшигтай тэмцэх үндэсний чадавхийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах өнөөдрийн семинарт оролцсон, зохион байгуулсан бүх хүмүүст баярлалаа.
Ажил үйлсэнд нь амжилт хүсье.
Эх орон амгалан байх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )