Монголд анх удаа “Мerry Сhristmas”-ийн баяр зохион байгуулна

2016 оны 12 сарын 08

Resort World Terelj Hotel болон Unitel компани хамтран шинэ жилийн өдрүүдэд хоёр удаагийн EVENT зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүний эхнийх нь Монголд анх удаа Мerry Сhristmas - ийн баярыг 2016 оны 12 дугаар сарын 24-25-ны өдөр, байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлжид байрлах Resort World Terelj Hotel цогцолборт зохион байгуулагдана.

Та бүхэн найз нөхөд, албан байгууллагаараа хотын дуу чимээнээс холдож, цэвэр агаар, тансаг орчинд цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсвэл тус Мerry Сhristmas-ийн баярын арга хэмжээг зориорой.

Уг арга хэмжээнд хүн тус бүр 150 мянган төгрөгөөр оролцох бөгөөд үүнд нь өглөө, өдөр, оройн зоог, нэг хоногийн зочид буудлын үнэ багтсан байна. Түүнчлэн арга хэмжээний үеэр сонирхолтой олон сюрпризийг задлах аж.

Харин хоёр дахь EVENT-ээ 2016.12.31-2017.01.01-нд зохион байгуулах юм байна.

Жич: Мerry Сhristmas-ийн баярыг зорих зочдыг 2016 оны 12 дугаар сарын 24-ны өглөө 10:00 цагаас Сүхбаатарын талбайгаас нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэнэ.

Холбогдох утас: 96225939, 89908874

 


Top