Өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдын яамд хандан мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 08

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан зодож улмаар хүнд гэмтэл учруулсан билээ.  Тус хэрэгт өмгөөлөгч Г.Батбаяр ажиллаж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт ОХУ-ын ЭСЯ-нд очин холбогдох хүмүүстэй уулзахад тус ЭСЯ-наас "МУ-ын иргэн С.Амармандахын эрүүл мэндэд хохирол учирсанд гүн харамсаж байна. Танай Гадаад харилцааны яамнаас албан тоот ирүүлсэний дараагаар өөрийн  ажилтаны эрх ямбыг түдгэлзүүлэх эсэх талаар таны хүсэлтийн хариуг хүргүүлнэ" гэж мэдэгдсэнийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "ЭСЯ-наас дуучин С.Амармандахаас уучлал гуйх болно" гэлээ хэмээн мэдээллийг мушгин гуйвуулан түгээжээ. Улмаар энэхүү мэдээллийг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ үгүйсгэсэн байдаг. Иймд өмгөөлөгч  Г.Батбаяр ОХУ-ын элчин сайдын яамд хандан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Хариу мэдэгдэл гаргах нь.

 

Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.

 

МХХ-ны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие ЭБШХ-ийн 41-р зүйлд заасны дагуу, хохирогч С.Амармандахын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байна.

 2016.11.22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээний үеэр үйлдэгдсэн эрүүгийн гэмт хэрэгт холбоотой гэгдэх этгээдийн дипломат эрх ямба, дархан эрхийг Монгол Улсын Олон Улсын Гэрээ, Дипломат Харилцааны Тухай Венийн Конвенцийг баримтлан түдгэлзүүлж өгөх тухай хүсэлт гаргасан. 2016.12.05-ны өдрийн 13 цагийн орчим хүсэлтийг гардуулах явцад танай яамны эрх бүхий албан тушаалтнууд МУ-ын жирийн ард иргэд биднийг албан тушаалын хүнд суртал, эс үйлдэхүй гаргалгүй хүлээн авч уулзан, хүндэтгэлтэй хандан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн явдалд хохирогч болон түүний төрөл төрөгсөд ард түмний зүгээс туйлын талархалтай баяртай байсан. Болсон үйл явдлын талаар та бүхний баримталж байгаа байр суурь ямар байгааг мэдэхийг хүсэн хүлээж байгаа ард түмэндээ нээлттэй ил тод, шударгаар, баримт түшиглэн илэрхийлсэн. Гэтэл та бүхэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн зарим хэсэгт буюу “... ОХУ-ын Элчин сайдын яам... уучлалт гуйсан ... Путин анхаарал хандуулсан ...” гэсэнд туйлын гомдож, цахим орчинд албан бус мэдэгдэл гаргасан байж болзошгүй байна. Уулзалтын үеэр ОХУ-ын Элчин Сайдын Яамны Консулын Хэлтсийн дарга Горячев Валадимир Владимировичийн “... манай яамны албан тушаалтан уг хэрэгт холбоотой эсэхээс үл хамаарч, хүн чанарын хүрээнд МУ-ын иргэн С.Амармандахын эрүүл мэндэд хохирол учирсанд гүн харамсаж байна..танай гадаад харилцааны яамнаас албан тоот ирүүлсэний дараагаар өөрийн  ажилтаны эрх ямбыг түдгэлзүүлэх эсэх талаар таны хүсэлтийн хариуг хүргүүлнэ...диполомат ажилтаны гэм бурууг шүүх л зөвхөн шийдвэрлэнэ...шүүхийн шийдвэр гарсаны дараа уучлалтын тухай асуудал яригдана...” гэж танай орчуулагчийн хэлж ярьснийг сонсож би өөрийн ойлгосноор бусдад мэдээлсэн байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН З.1.”Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ...” гэсний хүрээнд та бүхэн болж буй үйл явдлын талаар хэвлэлийн мэдээлэлд тулгуурлан яаран сандран үнэлэлт дүгнэлт өгч, миний болон үйлчлүүлэгчийн маань талаархи байр сууриа нотлох баримтгүйгээр илэрхийлж үл ойлголцох байдал үүсгэхгүй байхыг хүсэж байна. Монгол ардын зүйр үгэнд “..чих худалч, нүд үнэнч” гэсэн байдаг.

Цаашид та бүхнийг хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа болон хууль сахин биелүүлэх, гэмт этгээдэд хариуцлага оногдуулах, эрүүл мэндийн хохирол барагдуулах тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрүүгийн Хуулийн Ерөнхий ангийн 8.2 “ ...Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ...” гэж заасны дагуу Оросын Холбооны улсын ард түмэнд танай яамны ажилтаны гаргасан гэм буруу хамааралгүй юм.

Та бүхэн 2016.12.05-ны өдрийн өмнө нь гаргасан хүсэлтийн хариуг нааштайгаар шийднэ гэдэгт итгэлтэй байна. 

 

 Мэдэгдлийн хариу гаргасан:

  МХХ-НЫ ГИШҮҮН, ӨМГӨӨЛӨГЧ Г.Батбаяр

 

 

 

Б.Алтжин

 


Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(59.153.115.231) 2016 оны 12 сарын 12

ЭНЭӨМГӨӨЛӨГЧ НЭРТЭЭ САРМАГЧИН ЗАЙЛААСАА ЯАЖ АХИУ МӨНГӨ ОЛОХУ ГЭЭД УЛАЙРАХ ЮМАА БАТБЯРАА ЗАЙЛААЧЭЭ

0  |  0
Зочин(202.9.42.11) 2016 оны 12 сарын 09

Орчуулгаа буруу хийчээд пээр үеийн зураг тавичаад худал мэддэлэл гаргаад сэтгүүлзүйн ёс суртахуун үнэндээ алга.Үүлбаатар чамайг бодвол олон хүнд туслаад хүний дуу хоолой гаргаад явж байгаан биш үү.Юм ил тод л байх хэрэгтэй ш дээ.Далдуур муудаг нөхдүүд аймхай хулчгар өөрсдөө буруу зөрүү ярьж лай хураагаад яахав.өөр өөрийн ажлаа хийцгээч.үүлэнбаатар чи бол харин ажлаа хийж чаддаггүй атаархагч нөхөр юм биш үү.

0  |  0
үүлбаатар(202.179.31.33) 2016 оны 12 сарын 09

энэ нэг хууль, өмгөөлөгч нарын нэр төрийг гутаасан нөхөр бөйна нэг гудамны архичин хэрүүлч авгай шиг өөрийгөө тв,мэдээлэлээр гаргах дуртай юм бол уу юм юманд л навсганж байх юм

0  |  0
zuv(31.209.204.28) 2016 оны 12 сарын 09

zuvuu zuv!hariug n barij bh yostoi!ter muu tanhai orosyg orosuud orguulah gej bna gesen shuu!shuurhai huutsulduud barij avahgui bol hojimdson bna shuu!

0  |  0
Daagii (178.191.143.22) 2016 оны 12 сарын 08

Teneguud minee Mongol huniig Sogtuu Ivan zodchihood bn.. Bid tusgaar Mongol uls , ene Ivaniig mash hurdan barij horih heregtei..

0  |  0
Зугтаагч сүгд(202.179.25.248) 2016 оны 12 сарын 08

Төрийн хуулийг аргалж болно.Тэнгэрийн хуулийг аргалж болохгүйг тэр новш үзэх болно!

0  |  0
ddd(103.14.36.66) 2016 оны 12 сарын 08

teneg novsh manj nuhur yumaa.

0  |  0
ggg(202.70.41.206) 2016 оны 12 сарын 08

butehgui hun shuudee

0  |  0
элч(139.5.218.59) 2016 оны 12 сарын 08

Энэ тэнэг Батбаяр өмгөөлөгч гэж өөрийгөө дөвийлгөхөөс өөр юу хийж байсан юм. Сүхбаатар гуай очиж очиж энэ хүнийг аваад байхдаа яах вэ дээ. Тэгж байгаад нүүр хийх газаргүй болгохгүй ий дээ, энэ урлагийн гэр бүлийнхнийг

0  |  0
Good(202.126.89.199) 2016 оны 12 сарын 08

Saab ahr alm@yahoo.com pleace

0  |  0
Zuitei(139.5.218.94) 2016 оны 12 сарын 08

Teneg zerleg orosuudiig zaaval yalah heregteisguu sain bn

0  |  0
ЛО(103.10.23.105) 2016 оны 12 сарын 08

ЭНЭ СЭТГҮҮЛЧ НАР УУ ЦУСГҮЙ АЛГА ШҮҮ

0  |  0
aldar(124.158.90.60) 2016 оны 12 сарын 08

ene neeree jinhene teneg gar shuu. Batbayar odoo uuriiguu umguulugch gej heleheesee ichmeer yum. Yamar ch yos zui bhgui showchin

0  |  0
Болд(182.160.34.35) 2016 оны 12 сарын 08

Юу гэж хуцаад байгаа новш ве. Чиний өмгөөлөгч гэж юу байдаг юм новшоо

0  |  0
mongol(184.55.50.59) 2016 оны 12 сарын 08

ene teneg umguulugch bolio

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 12 сарын 08

zov shuudee bodit bidald niitssen sain medegdel bina omgoologch g. Batbayrt Amjilt

0  |  0
zochin(202.179.31.1) 2016 оны 12 сарын 08

Batbayar umguulugchuu ingej shou hiihee bolio ta zadarsan humuust huluu hugalchih gej guiheer yadarsan irgedig umguulj tedni duu hooloi bolooch ee.

0  |  0
Иван(1.160.60.219) 2016 оны 12 сарын 08

Бичлэг хийгээд цацчихгүй яасын бэ лайтайн

0  |  0
zochin(202.70.33.242) 2016 оны 12 сарын 08

orosuud odoo bolioroi odoo sotsializmiin ue bish shuu yamiig dandaa zalidah deerelheh uudnees handah hereggui yadaj soeltoi baij sural daa ene chini 21 r zuun shuu

0  |  0
Top