Румын улсын нэгэн сургуульд газар зүйн багшаар ажилладаг бүсгүй маш ховор шалтгаанаар ажлаасаа сайн дураараа халагджээ. Тус сургуулийн сурагч 14 настай жаал интернэт ухаж байгаад 27 настай Георгиана хэмээх нууц нэртэй бүсгүйн бичлэг, эротик гэрэл зургуудыг олж үзсэн нь газар зүйн багштай нь маш адилхан харагдсан байна. Удалгүй энэ баримтуудыг нь сургуулийн удирдлагууд олж үзсэнээр бүсгүй ажлаасаа халагдахад хүрсэн аж. Сургуулийн захирал Мариана Катрина эхлээд хувийн мөрдлөг явуулж үзэхэд ямар нэг сэжиг илрээгүй гэнэ. Тиймээс билэг зургуудыг өөрт нь үзүүлэхэд “Хуурамч юм биш үү” гэсэн хариулт өгчээ. Гэвч сургуулийн удирдлага өөрсдийн нүдэнд итгэж, багшийг ажлаа сайн дураараа өгөхийг шаардсан байна. Бүсгүй удирдлагынхаа шаардлагыг биелүүлсэн ч асуудал нэгэнт өндрөө авч, түүнийг боловсролын байгууллагад ажиллахыг бүх насаар нь хориглож магадгүй байгаа аж.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )
багш нар ес зүйтэй баймаар байна
iim yumnuud huuhded yu zaah n oilgomjtoishd
Юун болохгүй гэж нэг талаасаа нөгөө талаасаа багш, сургана хүмүүжүүлэгч учир.
saihan yma
14 настай жаал порно үзээд л