АНУ-ын ерөнхийлөгчөөр дөнгөж сонгогдоод буй Дональд Трамп NBC сувгаар нэвтрүүлэх The Celebrity Apprentice реалиту шоуны гүйцэтгэх продюсерээр ажиллах болсныг Variety мэдээлжээ.
Энэхүү шоу хоёр жил орчим завсарласны эцэст 2017 оны 1 сарын 2-ноос дахин үргэлжлэхээр болсон байна.
Өмнө нь энэхүү шоуг Дональд Трамп өөрөө хөтөлдөг байсан бөгөөд 2015 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн дуулиантай мэдэгдлийнх нь улмаас тэрбумтан Трампыг уг хөтөлбөрөөс халж байжээ.
Шинээр үргэлжлэх шоуг Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггер хөтлөх нь тодорхой болоод байна. Харин шоуны гүйцэтгэх продюсерийн хувьд Трамп уг хөтөлбөрийн реалити шоу тутмаас 100 мянган доллараас багагүй цалин авна хэмээн таамаглаж буй ажээ.
Эх сурвалж: gazeta.ru
Орчуулсан: Д.Долгион

Сэтгэгдэл ( 0 )