НҮБ-ын газрын дарга Фенг Мин Онцгой байдлын тэргүүний ажилтан болов

2016 оны 12 сарын 09

Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж НҮБ-ын Ази-Номхон далайн бүс нутгийн газрын дарга Фенг Мин-ийг “Онцгой байдлын тэргүүний ажилтан” медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэлээ.

Фенг Мин нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга, хатагтай Маргарета Волстромыг Монгол Улсад айлчлуулахад ихээхэн хүчин зүтгэл гаргасан. Мөн ирэх 2018 онд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II Бага хурлыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. 

Нэр хүндтэй шагнал авсандаа Фенг Мин талархаж байгаагаа илэрхийлээд “БНЭУ-д болсон Азийн сайд нарын анхдугаар Бага хурлын нээлт болон, хаалтын үед Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх таны хэлсэн үг олон улсын гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хийж байгаа болон цаашид хийх ажилд хүчтэй нөлөөлсөн” гэлээ. Мөн өнгөрсөн мягмар гарагт болсон “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинарыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bnlj(103.9.88.58) 2016 оны 12 сарын 09

HENTIIN ENHHBAYR PROKUROR SOOGTUUGAAR ALBANII MASHIN JIBUULSEN HUNII NEREEER ILUU TSALIN ABDAG BAIGUULLAGIIIN MALIIGI ZARAAAD DUUUSSAN AIMGAAS OGSON 70 SAY TOGROGIIG HUBIDAA IDSEEN ERONHIII PROKURORIIIN NEREER ERUUUGIIN HEREG HAASAN GESEN MEDEELELE BAIINA

0  |  0
Top