ШШГЕГ-ын удирдлагууд БНСУ-ын “SK telecom” группын төлөөлөгчидтэй уулзлаа

2016 оны 12 сарын 10

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтийг  хэрэгжүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмжийг тооцоог гаргах, “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах нөхцөлийг газар дээр нь судлах, техникийн шийдлийг гаргах зорилгоор Монгол Улсад 2016 оны 12 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд айлчлал хийж байгаа БНСУ-ын “SK Telecom” группийн ерөнхий менежер Муун Юунг Лее, менежер Жин Хо Ким, хэлтсийн дарга Жон Нам нартай  ШШГЕГ-ын дарга, хурандаа Ц.Амгаланбаяр, дэд дарга, хурандаа Ж.Батсайхан, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, хурандаа Х.Ариунболд, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, хошууч Б.Баатардаш,  Сургалт, арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн  дарга, ахмад  Р.Саруултамир нар уулзалт хийж, харилцан санал бодлоо солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top