Бичигтийн боомт дахь адууг буцаан тээвэрлэж байна

2016 оны 12 сарын 11

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомт дээр хил гаргахаар хүргэгдсэн адуунаас эхний хэсэг буюу 654 адууг өнөөдөр Улаанбаатар хот руу буцаан тээвэрлэсэн  талаар тус аймгаас мэдээллээ. Тэдгээр адууг Улаанбаатарт авчирч "Мах Маркет" ХХК дээр нядлан хилээр нэвтрүүлэх юм байна.

Харин үлдсэнийг нь маргааш буюу 2016 оны 12 дугаар сарын 11-нд тээвэрлэх аж. Уг боомтод зөвшөөрөлгүйгээр 936 адууг дэлхийн мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, тээвэрлэлтийн журмыг зөрчин төвлөрүүлж, улмаар 64 адуу нь өлдөн хөлдөж үхсэн байдаг.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодекст мал амьтны тавлаг байдлын талаар гаргасан стандартын Мал амьтныг хуурай газраар тээвэрлэх журам (7.2 дугаар дэд бүлэг)-д мал амьтныг  тээвэрлэхдээ бэртээхгүй, гэмтээхгүй, шахаж унагахгүй, дулааны улиралд тээвэрлэнэ гэдгийг тусгажээ.


Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(103.10.20.85) 2016 оны 12 сарын 11

zovvvvvvvvvvvvv

0  |  0
Top