С.Зоригийн шүүх хурал хэсэгчлэн нээлттэй явагдана

2016 оны 12 сарын 12

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг 2016 оны 12 сарын 14-ний 10.00 цагт Хорих 461 дүгээр ангид байрлах шүүх танхимд хийхээр товложээ.

Шүүх хурлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд "Шүүх хуралдааныг хэвлэл мэдээллээр мэдээлэх" журмын дагуу сурвалжлах бөгөөд хурлын нууцын зэрэглэлтэй асуудлаас бусад үйл явцыг нээлттэй сурвалжлах боломжтой гэдгийг албан эх сурвалж мэдээллээ.

Шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар шүүх бөгөөд Ерөнхий шүүгч М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм байна.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(193.107.85.61) 2016 оны 12 сарын 12

Зүгээр л жүжиг болж өнгөрнө. Ичсэн хүн ална гэдэг шиг. Эндээс Монголын хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор яаж худалдагдаж эрх мэдэл хаана төвлөрсөн байгааг бэлхэн харуулна. Хэлмэгдэсэд л хөөрхий байна. Хэлмэгдэл гэдэг үг түүхийн шар хуудсанд үе үе дурдагддаг байсан чинь байнга л дуулдах боллоо.

0  |  0
зочин(202.21.106.110) 2016 оны 12 сарын 12

Хар цагаан нь ялгарнаа.

0  |  0
Иргэн(210.164.9.13) 2016 оны 12 сарын 12

Нөгөө Батүүл дарамталсаар байгаад гарчихсан уу?! Ингээд ардын хүүхэд аль муугаа үзэх нь тодорхой болж байна уудаа?!

0  |  0
hh(202.179.8.210) 2016 оны 12 сарын 12

Elbegdorj BatUul 2 meduuleg ugsun yum uu? ter 2 l tend showdaad baisan daa... helmegduulelt bolood l unguruh vii dee, 18 jil ungursun shdee,,

0  |  0
БҮГД ҮНЭН ҮҮ?(112.72.12.70) 2016 оны 12 сарын 12

НУУХ ЮМГҮЙ ҮНЭН Л ЮМ БОЛ БҮХ АСУУДАЛ НЭЭЛТТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН ҮНЭНГ НҮДЭЭРЭЭ ХАРЖ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Г.Батнасан(202.179.31.92) 2016 оны 12 сарын 12

Авъяаслаг Монголчуудаас дутхааргүй шоу болно. Учир нь энэ шоуг 18 жил бэлдлээ шүү дээ.

0  |  0
зочин(66.181.191.155) 2016 оны 12 сарын 12

Хэрэг гарах гол шалтгаан нь Отгонбилэгийг Эрдэнэтийн даргаар ажиллуулахыг Зориг зөвшөөрөөгүй явал. Энэ зангилаан дээр асуудал яригдах ёстой.

0  |  0
Top