“Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол” сэдэвт сургалт болов

2016 оны 12 сарын 12

УИХ-ын Тамгын газар, Үндэсний статистикийн хороотой хамтран /2016.12.10/ "Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол" сэдвийн дор сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар үг хэлж, өнөөдрийн сургалт, семинарын үйл ажиллагаанд амжилт хүсэв. 

УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны ахлах референт Д.Халиун УИХ-ын гишүүдээс судалгааны захиалга хүлээн авах, гүйцэтгэх, хүргүүлэх, судалгааны мэдээллийн сан ашиглах журмын тухай илтгэл тавьсан бол Үндэсний статистикийн хорооны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл Статистикийн байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн ҮСХ-ны Статистикийн эрдэм шинжилгээ, арга зүйн газрын статистикч Ю.Батзориг, тус хорооны Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Г.Батбуян нар илтгэл тавив.

Тус суралтад УИХ-ын Тамгын газрын албан хаагчид, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах болон Үндэсний статистикийн хорооны албаны хүмүүс оролцов.

Сургалтад оролцогчид статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр, төрөл, цахим хуудаснаас мэдээлэл олж авах, ашиглах тухай мэдлэг эзэмшлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top