Баруун гар тийш байнга эргэх уулзвар 11-ээр нэмэгдлээ

2016 оны 12 сарын 12

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт хоёр сар гаруйн хугацаанд туршилтаар явуулсан байна. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болгож байгаа аж. Үүнд:

1.  32-н тойргийн уулзвар
2.  100 айлын уулзвар
3.  Дарь-Эхийн уулзвар
4.  Тасганы овооны уулзвар
5.  ЭНЭШТ-ийн уулзвар
6.  Төв шуудангийн уулзвар
7.  10-р хорооллын уулзвар
8.  120мянгатын уулзвар
9.  АПУ-ын хойд уулзвар
10. “ТЭЦ-3”-ын арын уулзвар
11. Амарсанаагийн уулзвар багтаж байгаа юм.

Уг уулзваруудаар арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн баруун гар тийш байнга эргэж болох юм байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Хоёр сар гарны хугацаанд дөрвөн уулзварт баруун гар тийш байнга эргэдэг болгож туршиж үзлээ. Энэ хугацаанд эдгээр уулзварт хөдөлгөөний ачаалал 10-20 хувиар буурсан. Мөн замын хөдөлгөөний ямар нэгэн зөрчил, осол гэмтэл гараагүй. Уулзваруудын нэвтрэх чадвар сайжирсан байна. Тийм учраас дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэх боломжтой болгож байна” хэмээлээ.

Улаанбаатар хотод баруун гар тийш байнга эргэх боломжтой 48 уулзвар байгаа юм. Дээрх уулзваруудад тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Замын цагдаагийн албанаас зөвлөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
guest(202.9.41.207) 2016 оны 12 сарын 13

БЗД 4 хорооны нутаг Жуковын хөшөөний ар талын явган хүний зам дагуу 2 траншейны нүх , мөн өнөө өглөө БЗД 4 хорооны 11 байрны ард явган хүний зам дагуу халуун устай траншейны нүх онгорхой байна , энэ хот эзэнтэй бол хариуцсан хүмүүс нь ажлаа хийгээд нүхийг нь таглаад өгөөч ээ, хүн унаж гэмтсэн гэж сонсогддог шүү, гуйж байна та нар ажлаа хүнээр хэлүүлтгүй хийж байгаа ч ээ…

0  |  0
баөх(202.70.34.115) 2016 оны 12 сарын 13

зүгээр бүгдийг нь баруун эргүүлдэг болгооч. тэгээд аль эргэх аль нь эргэхгүйг цээжлэх ёстой юу. худлаа торгох шалтаг гаргаж байгаа юм.

0  |  0
dorj(122.201.22.153) 2016 оны 12 сарын 12

za oilgoloo dargaa kkk

0  |  0
Top