Нийслэлийн Засаг дарга албан даалгавар гаргалаа

2016 оны 12 сарын 12

Нийслэлийн бүх шатны байгууллагуудад сахилга, дэг журмыг сайжруулж, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг дарга албан даалгавар гарсан байна. Уг албан даалгаврыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр өнөөдөр танилцууллаа. 

Хотын даргын албан даалгаварт нийслэлийн төсөвт байгууллагууд шинэ жилийн болон бусад баярын арга хэмжээг зохион байгуулахдаа төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх, Өвөлжилтийн явцад гарч болзошгүй бусад хүндрэлтэй асуудалд онцгой анхаарч, зохих бэлтгэлийг хангаж ажиллах, нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулж ажиллах, баяр ёслолын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан, дулаан зориулалтын тээврийн хэрэгслээр үйлчлэхэд хяналт тавьж ажиллах, аюул осолгүй, урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллахыг холбогдох газар, албадад даалгажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан даалгаврыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(103.26.194.48) 2016 оны 12 сарын 12

Shine jil temdeglehgui bai geegui tosoviin mongoor bish oor mongoor hii gesen baigaa bizdee. Oor mongo chine avilga heel hahuul gesen ug. Ingej avilga heel hahuul avahiig alban yosoor zovshoorson tushaal bna.

0  |  0
irgen(103.26.194.48) 2016 оны 12 сарын 12

Utga n hahuul avilgaar shine jilee hii gesen ug bna. zarim gazar albad n arhi, dars undaa handivla geed daramtlaad ehelsen bna lee.

0  |  0
зочин(202.9.40.84) 2016 оны 12 сарын 12

Дүрэм , найруулгын алдаа гэж хэрэг алга. Чааваас даа л гэе дээ.

0  |  0
Зочин жаал(49.0.204.37) 2016 оны 12 сарын 12

Миний уншиж байхдаа харсан 5-10 алдаа байна. Өөрсдөө уншиж засч, ард түмэндээ толилуулна уу. Эсвэл төрийн албан хаагчдаа аттестатчилах болж дээ.

0  |  0
Зочин жаал(49.0.204.37) 2016 оны 12 сарын 12

Нийслэлийн Засаг даргын албан даалгавар бол төрийн баримт бичиг. Гэтэл албан хэрэг хөтлөлтийн зааврыг зөрчсөн, өөрөөр хэлбэл маш их алдаатай гаргажээ. Төрийн албан хаагчдын хариуцлага гэж юм байна уу. Зөв бичгийн дүрэм, цэг таслал, найруулгын алдаа маш их байна. Хариуцсан ажилтнууд нь анхаардаггүй юм уу, Засаг даргын арын хаалганыхан болоод алдаатай бичигт гарын үсэг зураад Олон нийтийн хэрэгслээр чөлөөтэй ил тавиад алдаагаа харуулаад байна уу. Төрийн албан хэрэг хөтлөлт ийм процедурын алдаа нь хэвийн зүйл болсныг харуулж байна. Мэдлэг боловсрол хэрэггүй болж дээ...

0  |  0
ИРГЭН(103.57.93.121) 2016 оны 12 сарын 12

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Болд(122.201.25.46) 2016 оны 12 сарын 12

Нэг л их захирамж, хууль, дүрэм гаргаад л байх юм хэрэгжилтийг хянах, мөрдүүлэх, сурталчлах, хариуцлага тооцох гэдэгийг мэддэг хүн байна уу. хэрэгжилт 000000

0  |  0
Top