Хэмжил зүйн зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн асуудлууд

2016 оны 12 сарын 13

Нэг: Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудлаар
-Өгөөж чихэр боов” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Shanghai soontrue mashinery үйлдвэрт үйлдвэрлэсэн нэгдүгээр хавсралтанд  заасан үзүүлэлт бүхий  “ZL-300” маркийн  автомат савлагааны машины “CHW 214” жинг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих  хэрэгслийн бүртгэлд бүртгэж загварын  баталгааны гэрчилгээг  3 жилийн хугацаатай шинээр  олгосугай.
-“Жин Хэмжүүр” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын “Zheijang Conqueror Weighing Apparatus” компанид үйлдвэрлэсэн хоёрдугаар хавсралтанд заасан үзүүлэлт бүхий “ACS-30 (3,6,15), TCS-60 (100,150,300), ХБНГУ, БНХАУ-ын хамтарсан “G&G Measurement Plant Manufacture” үйлдвэрийн “TC300КА” (60, 100,150,  300) электрон жин, 
-“Хэмжих хэрэгсэл” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын “United trade electronics  co,ltd” компанид үйлдвэрлэсэн гуравдугаар хавсралтанд заасан үзүүлэлт бүхий барааны үнэ тооцоологч UPA-A/B,C,H,I,J маягийн худалдааны электрон жин, БНХАУ-ын “Kehuiji electronics scale(Shenzhen)” компанид үйлдвэрлэсэн “CS-V” маягийн үнэт эдлэлийн жин, БНХАУ-ын “Keli Electric Manufacturing co.Ltd”(Ning Bo)   компанид үйлдвэрлэсэн тавцант жингийн “ХК3118Т1” маягийн заагч, БНХАУ-ын  “Shanghai  Yaohua Weighing System co.Ltd”  компанид үйлдвэрлэсэн статистик жинлэх хэрэгслийн “ХК3190-А12SS” маягийн заагч, “РТ500” (100, 200) маягийн үнэт эдлэлийн жин,
-“АПУ” ХК-ийн хүсэлт болгосон Итали улсын  “N.B.C electronica” компанид үйлдвэрлэсэн дөрөвдүгээр хавсралтанд заасан үзүүлэлт бүхий “СМ20 ton” маягийн хүч хувиарлагч, SD маягийн заагчтай 40 тонн хүртэл жинлэх хязгаар бүхий SD-01 маягийн электрон жин, Итали улсын “Societa cooperativa bilanciai” фирмд үйлвэрлэсэн РМА-01 хүч хувиргагчтай, QE223 загварын удирдлагын хэсэг бүхий 150 кг жинлэх хязгаартай, D410 маягийн шингэрүүлсэн хий хэмжих зориулалтын электрон жин, 
-“Инженеринг Сервис” ХХК-ийн хүсэлт болгосон БНСУ-ын “Hanseo” компанид үйлдвэрлэсэн тавдугаар хавсралтанд заасан үзүүлэлт бүхий SD, SDR, HSD, HSDR  маягийн усны тоолуурыг Монгол  Улсад  ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих  хэрэгслийн  улсын  бүртгэлд  бүртгэн  загварын баталгааны гэрчилгээний  улсын бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж, хугацааг 5 жилээр  тус тус сунгахаар шийдвэрлэлээ.
- “Үлэмж Тэлэхү” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын “Шенжень Стар Инструмент” компанид үйлдвэрлэсэн зургаадугаар хавсралтанд заасан үзүүлэлт бүхий “DTSD27” маягийн  гурван фазын олон тарифт электрон тоолуурыг Монгол  Улсад  ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих  хэрэгслийн  улсын  бүртгэлд  бүртгэн  загварын баталгааны гэрчилгээний улсын бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж, хугацааг  3 жилээр сунгахаар шийдвэрлэлээ.
- “Геологийн төв лаборатори” ТӨҮГазарт зохион бүтээсэн  долоодугаар хавсралтанд заасан үзүүлэлт бүхий CGL133 дугаартай “МВТН” төмрийн хүдэр, CGL 206 дугаартай “МВТВ” төмрийн баяжмалын аттестатчилсан стандартчилсан загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн стандартчилсан загварын  улсын  бүртгэлд бүртгэж, загварын баталгааны  гэрчилгээг  10  жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Хэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн асуудал
-“Зэт Ди Эн Смарт Энержи”ХХК-д загварын туршилтад тэнцэж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгаан эрчим хүчний тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэлээ.
- “Хэмтех” ХХК-д загварын туршилтад тэнцэж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын дулааны тоолуур суурилуулах, уурын тоолуур засварлах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэлээ.
-“Мэйжүрмолл” ХХК-д загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгаан эрчим хүчний тоолуур худалдах, халуун, хүйтэн усны тоолуур худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top