Монгол, Хятадын хилийн боомтын амрах өдрүүд

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 13

Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон журмын дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтууд амрахаар болсон. Тэгвэл яг ямар өдрүүдэд Хятад улсын хилийн боомт ажилладаггүй талаарх мэдээллийг танд дэлгэрэнгүйгээр хүргэе. 

Монгол Улсын хилийн боомт ажиллахгүй өдрүүд: 

  • Шинэ жил-Нэгдүгээр сарын сарын 1-ний өдөр
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр- Гуравдугаар сарын 8-ны өдөр
  • Хүүхдийн баяр – Зургаадугаар сарын 1-ний өдөр
  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр – Долоодугаар сарын 11-15-ны өдрүүд
  • Цагаан cap (шинийн 1, 2, 3-ны өдрүүд)
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр – 12 дугаар сарын 29-ний өдөр
  • Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр – Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 зэрэг болно.

БНХАУ-ын хилийн боомт амрах өдрүүд: 

  • Шинэ жил – Нэгдүгээр сарын 1-ний өдөр
  • Цагаан сар –Хоёрдугаар сарын 7-9-ний өдөр
  • Ханш нээх өдөр – Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр
  • Олон улсын хөдөлмөрчдийн баяр – Тавдугаар сарын 1-ний өдөр
  • Луут завины баяр – Зургаадугаар сарын 9-ний өдөр
  • Намрын баяр – Есдүгээр сарын 15-ны өдөр
  • Үндэсний баярын өдөр – 10 дугаар сарын 1-3-ны өдөр зэрэг болно.
О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top