Сурагчдын II улирлын амралт энэ сарын 29-ний өдрөөс эхэлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 13

БСШУС-ын сайдын тушаалын дагуу ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 29-ний өдрөөс эхэлнэ. Хичээлийн жилийн 2 дугаар улиралын амралтаар хөдөө орон нутгийн сурагчид нийслэлийн сурагчдаас 1 долоо хоног дутаа амраад Монголын уламжлалт цагаан сарын баяраар үргэлжлүүлэн 1 долоо хоног амрах юм. 

1-5 дугаар ангийн сурагчид 12 дугаар сарын 29-нөөс 2017 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр хүртэлх хугацаанд, 6-12 дугаар ангийн сурагчдын амралт 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top