Шүүх хурал хойшилж магадгүй

2016 оны 12 сарын 14

С.Зориг агсны хэргийн шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 10.00 цагаас болох гэж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Одоогийн байдлаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ордог зам дээр буюу ДЦС4-ийн уулзвар дээр цагдаагийн хамгаалалт гарчээ. Мөн шүүх хурлын үеэр тус хорих ангид сүлжээ унагагч байрлуулсан юм байна. Яг одоогийн байдлаар сэтгүүлчдийг бүртгэж эхэлж байна. Хуралд Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм. 

Харин яллагдагчаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Тодруулбал, 

91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах

91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 91.2.Хүнийг:

91.2.1.шунахайн сэдэлтээр;

91.2.4 захиалгаар;

91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;

91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;

 91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

91.2.12.онц харгис хэрцгий аргаар;

91.2.13.нийтэд аюултай аргаар

91.2.16.хоёр ба түүнээс олон хүнийг гэсэн зүйл заалтаар шүүгдэх юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн шүүх хурал хойшилж магадгүй гэнэ. Учир нь яллагдагчдын талаас хойшлуулах хүсэлтийг шүүх хуралд тавьсан талаар мэдээлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nobsh(222.121.67.82) 2016 оны 12 сарын 14

Za odool hanag luniraa hiij bn daa. Zvgeer bsan hvniig helmegdvvlhee bolimoor ymaa. BATVVLees gartsaa baihgvi shvv de Baahan hvn ene heregt helmegdvvlsen dee. Batvvl. Abgain geed Bulgan 2r hamag ymnij ard sugarch vldehgeed hvn helmegdvvleed bgaa ym bishvv hotoch orj vzeg i hvniig hvrtel helmegdvvleed aan ene shvvh tsagdaa mongold yu hiigedl bn da

0  |  0
Top