”Bodio’s of Mongolia” брэнд “Green Showroom” үзэсгэлэнд ОРОЛЦОНО

2016 оны 12 сарын 14

Сарлагийн хөөвөр хэмээх урьд өмнө нь бараг л хаягдаж, орхигддог байсан энэхүү түүхий эдээр "Bodio’s of Mongolia" брэнд маш дулаахан, тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад болон дотоодын зах зээл дээр нийлүүлсээр 10-аад жил болжээ.

Тэд өнгөрсөн хугацаанд сарлагийн хөөврийг гадаад дотоодын хэрэглэгчдэд таниулах ажлын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс хэрэгжүүлж байгаа "Ногоон алт" төсөлтэй хамтран ажилласан юм.

Энэхүү хамтын ажиллагааны тайлан 2016 оны 12 сарын 07-нд тавигдлаа. Хамтын ажиллагааны үр дүнд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг Европын зах зээл дээр таниулах, гаргах ажилд мэдэгдэхүйц ахиц гарсан нь жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн цар хүрээ, борлуулагдсан бүтээгдэхүүний тоо хэмжээнээс харагдаж байна.

"Bodio’s of Mongolia" брэндийн хамт олон 2017 оны нэгдүгээр сард Герман улсын Берлин болон Франкфурт хотуудад зохиогдох “Green Showroom” үзэсгэлэнд оролцохоор бэлдэж байгаа аж. Тус үзэсгэлэнд “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр хоёр дахь удаагаа орохоор болжээ. "Bodio’s of Mongolia" брэндийн хамт олон сарлагийн хөөврийг дэлхийд танигдах Монгол брэнд болгох зорилго өвөрлөн ажиллаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top