Шүүх хуралд ар гэрийнхнийг нь оруулсангүй

2016 оны 12 сарын 14

С.Зориг агсны шүүх хурал өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэх байсан ч, 11.30 цагийн үед эхэллээ. Шүүх хурлыг М.Алдар шүүгч нээсэн бөгөөд сэтгүүлчдийг шүүхийн танхимаас удалгүй гаргалаа. Шүүх хурлыг сурвалжлахаар 30 гаруй байгууллагын 55 сэтгүүлч газар дээр нь ажиллаж байгаа юм. Манай сайтын сурвалжлагч Ш.Адъяамаа газар дээрээс нь мэдээлэл дамжуулж байна. Тэрбээр "Шүүх хурлын танхимаас хэвлэлийнхнийг гаргачихлаа. Маш өндөр хамгаалалтын дор энэ удаагийн шүүх хурал явагдаж байна. Мөн энэ хэргийг гадны хэвлэл болоод Олон улсын хүний эрхийн байгууллагаас сурвалжлах хүсэлт огт ирүүлээгүйг албаны эх сурвалж мэдээллээ. Хохирогч болон яллагдагчдын ар гэрээс арваад хүн ирсэн харагдсан. Харин тэднийг шүүх хуралд оруулаагvй. Шүүгч, өмгөөлөгч, улсын яллагч, шинжээч, сэжигтэн гэсэн бүрэлдэхүүнтэй хаалттай эхэллээ" хэмээн мэдээллээ.

С.Баяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top