Иран улс Монголоос мах импортолно

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 15

Ираны эрх баригчид хөрш орнуудаас болон Монгол улсаас малын мах импортлохоор болжээ. Ираны Засгийн газар Монгол болон Армени зэрэг хэд хэдэн хөрш орнуудаас мах импортлох шийдвэр гаргасныг хөдөө аж ахуйн дэд сайд Али Акбар Мехрфард өчигдөр олон нийтэд мэдээллээ. Бразилаас авдаг хөлдөөсөн үхрийн махны хэмжээгээ мөн нэмэгдүүлэхээр болжээ. Лалын шашны Мухаррам сарын мөргөлийн үед үүсдэг махны хомсдолыг нөхөх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.

  

Мухаррам мөргөлийн үед Ираны шийт шашинтнууд буяны хоол хийж хөршүүд, хамаатнууд болон ядууст тараадаг уламжлалтай. Үүнтэй холбоотойгоор жил бүр 100,000 тонн махны хомсдол үүсдэг юм байна. Иран улс дотооддоо 950,000 тонн мах болон 1.75 сая тонн шувууны мах жил бүр нийлүүлдэг ба үүн дээр нэмээд гадаадаас 100,000 тонн мах импортлох хэрэгцээ гардаг аж.

 

Б.Цогт-Ирээдүй

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ойдаа(202.179.11.10) 2016 оны 12 сарын 14

Тэгээд хурдан гэрээ мэрээгээ хийгээд хил гаалийн асуудлаа тохиролцооч

0  |  0
Top