Өвөрмонголын хамгийн том цэнгэг устай нуур ширгэжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 15

Хятадын цэнгэг уст нууруудаас хамгийн томд тооцогддог Hongjiannao нуурын 50 хувь нь  ширгэсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Уг нуур нь Шэньси болон Өвөрмонголын хилийн заагт байдаг бөгөөд Төв Азидаа хоёрдугаарт орох цэнгэг устай нуур гэж тооцогддог байсан юм байна. Гэвч 1990-ээд оноос ширгэж эхлэн, талбай нь бага багаар жижигэрсээр эдүгээ 50 хувьдаа ч хүрэхээ байжээ. Усны хэмжээ татарснаас 17 зүйлийн загас бүрэн устаж, шувуудын тоо эрс цөөрсөн байна. 

Нуурыг тэтгэдэг олон гол горхийг барилга болон усан сан барих зориулалтаар ашиглаж эхэлснээс хойш бүр ч хурдацтай ширгэжээ.   

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top