Шинэ жилийн өдрүүдэд ДӨРӨВ хоног амарна

2016 оны 12 сарын 15

Энэ жил шинэ жилийн өдрүүдэд дөрөв хоног амрахаар боллоо.

Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ.

Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШИНЭ ОН(103.212.117.146) 2016 оны 12 сарын 15

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Ггггггггг(202.21.106.150) 2016 оны 12 сарын 14

4. Хоног юугаа хийж хуйхаа маажнаа

0  |  0
Галаа(43.242.243.136) 2016 оны 12 сарын 14

зөв шийдвэр байнаа

0  |  0
Top