Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно

2016 оны 12 сарын 15

“Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн талаар авах зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын өнөөдрийн /2016.12.14/ хуралдаанд танилцуулга хийлээ.

Бүсийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд, байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай, эрчимжсэн ХАА-н бүс хэлбэрээр хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

Мөн “Халх гол бүтээн байгуулалтын бүс”-д хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгохыг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо. 

Нэмж мэдээлэхэд 2016 оны тавдугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганы хурлаар “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь баталсан.

Ингэснээр Халх гол сумын газрыг улсын тусгай хэрэгцээнд хамруулж, тухайн бүсийг  малын удмын сан, бүртгэлжүүлэлт, шилжилт хөдөлгөөн болон мал эмнэлгийн хяналтын тогтолцоо олон улсын жишигт нийцсэнээр ажиллаж, тариалалтыг хөрсний элэгдэл, эвдрэл багатай технологиор хийх бөгөөд тэнд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм.

Д.Тамир


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.128) 2016 оны 12 сарын 15

Зөв дэмжиж байна. АН-ын хулгайчууд газар шороо баялагыг минь хужаа нарт зарах бэлтгэлээ хийчихсэн байсан юм.

0  |  0
Top