ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ

2016 оны 12 сарын 15

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/,  гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламж  болон бусад төрлийн объект, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сунгасан хашаа зэргийг зохих журам, удирдамжийн дагуу зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1132 ТҮЦ байгаагаас 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас өгч, эхний ээлжид зөвшөөрөлгүй 23 ТҮЦ-ийг нүүлгэн, газрыг чөлөөлөөд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(27.123.214.118) 2016 оны 12 сарын 22

Vneheer gutarch bn yaasan dotortoi hvmvvs bdiin ard irgediinhee songoltiig ingej hariulj bgaan bn.Zaluu hvniihee huwid temtsmeer bn temtseh tsag n blson bh

0  |  0
Иргэн(103.9.90.231) 2016 оны 12 сарын 15

ККК чаддагаар нь хэдэн ТҮЦ-тэй л үзэх юм даа

0  |  0
Oogii(112.72.11.121) 2016 оны 12 сарын 15

Ard irgede neg ym hiij amidrala zalguulah geh.r danda neg ym gargaj ir.d hawchij bh ym ard irged chini yaj amidrah ym be

0  |  0
Зочин(112.72.11.124) 2016 оны 12 сарын 14

Зөвшөөрөлгүй дур мэдэн нийтийн зам талбайд тависан бол арга байхгүй

0  |  0
Otgoo(66.181.187.137) 2016 оны 12 сарын 14

Gol ni dotroo 00 toi yadaj garaa ugaadag baihgui bol estoi bolohgui .Gehdee anhnaasaa l bolohgui geed helchihgui ochnoon zarlaga garsniih ni dataa ingeed nuulgeheer hetsuumaa

0  |  0
oligarhi(66.181.190.119) 2016 оны 12 сарын 14

huurhii muu arduud uilee uzchih yum bna daa hohi chin

0  |  0
irgen(66.181.189.123) 2016 оны 12 сарын 14

Dotroo 00 n asuudlaa shiideegui iim TYS d hotiig bohirduulj bna.Zuvshuurulgui bogonchig dotor uil ajillagaa yavuulj bgaa kompaniudiig bas zuu

0  |  0
Top