Жолооч нарт шийтгэлийг давхардуулан ногдуулж байгааг зогсооно

2016 оны 12 сарын 15

 Засгийн газрын хуралдаанаар /2016.12.14/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулинд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулсан ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7 хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулан ногдуулж байгаа хэрэг хэмээн Засгийн газар үзэж хуулинд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна.

Мөн цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл оногдуулахаар заасан боловч баривчлах шийтгэлийг хэн оногдуулах нь тодорхой бус байгаа юм. Үүнээс болж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргавал шийдвэрлэх боломжгүй байна. 

Тодорхой зохицуулж өгөөгүй учир улсын хэмжээнд 4265 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр 2970 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 1295-д нь ямар нэг хариуцлага ногдуулаагүй гэсэн судалгаа гарчээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.90.130) 2016 оны 12 сарын 15

Давхар шийтгэл их байгаа энийг болиулах хэрэгтэй Жишээ нь торгочихоод эрхийг нь хасдаг, иргэд хоорондын асуудал гарахад нөхөн төлбөр төлүүлэх, торгох эрх хасах шийтгэлийг хамт өгдөг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодлоо гээд эрх хасаад торгоод машиныг нь жрумын хашаанд хийж хураадаг маш их давхардуулсан шийтгэлээр жолооч нарыг дарамталж байгаа энэ олон давхардсан шийтгэлүүдийг дан болгох хэрэгтэй

0  |  0
mgl(80.12.55.43) 2016 оны 12 сарын 14

Ene toglood baigaa ymuu ali esvel uneheer yu hiihee olj ydsan heden garuud tsuglachihsan ymuu?! Dendenee2

0  |  0
Top