Бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2016 оны 12 сарын 15

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2016.12.15, Пүрэв гараг

  • Билгийн тооллын: Шинийн 17

  • Наран ургах шингэх: 08.35-17.00

  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно

  • Барилдлага: Үл зохилдох

  • Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top