Цөөн хүнтэй болон найз нөхдийн шинэ жилийн захиалга авч байна

2016 оны 12 сарын 16

Шинэ жил аль хэдийнэ хаяанд ирж албан байгууллагууд эхнээсээ баяраа тэмдэглээд эхэлжээ. Энэ үед цөөн хүнтэй байгууллага болон найзуудад баяраа өнгөрөөх газар олдохгүй хүндрэл учрах нь бий. Тэгвэл үйлчлүүлэгчээ дээдэлдэг "RESORT WORLD TERELJ HOTEL” -ын хамт олон энэ үед хүний тоо үл харгалзан албан байгууллага, гэр бүл, найз нөхдийн хүрээнд зохиогдох шинэ жилийн захиалга авч байгаа юм.

Улаанбаатар хотоос ердөө 62 км-ийн зайд цэвэр агаар, байгалийн үзэсгэлэнг цогцлоосон Горхи Тэрэлжийн сав газар байрлах “RESORT WORLD TERELJ HOTEL” цогцолборт ирж шинэ жилийн үдшээ мартагдахгүй өнгөрөөхийг хүсвэл Resort World Terelj Hotel фэйсбүүк хаяг болон 96225939, 89908874 дугаар руу холбогдоорой.

Үүнээс гадна Resort World Terelj Hotel болон Unitel компани хамтран шинэ жилийн өдрүүдэд хоёр удаагийн EVENT зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүний эхнийх нь Монголд анх удаа Мerry Сhristmas - ийн баярыг 2016 оны 12 дугаар сарын 24-25-ны өдөр тухайн цогцолборт болох бол хоёр дахь нь 2016.12.31-2017.01.01-нд зохион байгуулагдах юм байна. 

Уг арга хэмжээнд хүн тус бүр 150 мянган төгрөгөөр оролцох бөгөөд үүнд нь өглөө, өдөр, оройн зоог, нэг хоногийн зочид буудлын үнэ багтжээ. Харин үүний хосоороо 300.000 ₮-ийн таксыг 3000 ₮-өөр авах боломжийг Unitel-ийн GG дуудлага худалдаа олгож байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top