Хүүхдийн бэлгэнд боогдсон хугацаа нь дууссан, хаягийн зөрчилтэй бүтээгдэхүүнүүд /Фото/

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 16

Шинэ жилийн баяр дөхөөд дэлгүүр бүрт хүүхдүүдэд зориулсан бэлгийн багц гардаг билээ. Гэвч тэрхүү бэлгэнд боогдож буй бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгийн зөрчилтэй, хадгалах хугацаа дууссан гэх мэт зөрчил илэрдэг аж. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас “Эрүүл хүнс-эрүүл хүүхэд” сарын аяныг зохион байгуулж энэхүү аяныхаа хүрээнд дэлгүүрүүдэд зарагдаж буй бэлэг, зарим нэг хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийжээ.

Шалгалтад худалдааны 334, хоол үйлдвэрлэлийн 84 нийт 418 байгууллага хамрагдсанаас ний 296 зөрчил илэрсэн байна. Тодруулбал, Хүүхдийн бэлгэнд хугацаа нь дууссан болон сав баглаа боодол нь урагдсан печень чихэрийг багцалж боосон, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангууны тавиур дээр овоолон худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он сар өдрийг тэмдэглээгүй худалдаанд гаргасан гэх мэт зөрчлүүд дийлэнхийг нь эзэлж байгаа ажээ. Эдгээр зөрчлийн тухайд “Нарантуул” худалдааны төв, “Барс” зах, “Хархорин” зах, “Алтжин” худалдааны төв, “Содон” бөмбөгөр, “Эрдэнэбулган” худалдааны төвүүдээс илэрсэн байна.

Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас хэн, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгшй, гар дээрээс худалдаалж байгаа түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох бялууг худалдан авахгүй байх, худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ он, сарыг харж байх, хүүхдийн бэлгийг авахдаа онцгойлон анхаарахыг сануулж, сэрэмжлүүлжээ. 

О.Шинэтуяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top