Хөгжлийн банкнаас өгч буй мэдээллээр зээлийн эргэн төлөлт муу байгаа ажээ. Тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр ““Банк байгуулагдсанаас хойших хугацаанд олгосон нийт зээлийн 7.8 хувь нь эргэн төлөгдсөн бол 92.2 хувь нь төлөгдөөгүй байгаа. Үүн дотроос улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн 3.2 их наяд төгрөгийн өр авлагын асуудал хүнд байгаа.
Үүнээс гадна тусгай 16 том төслийн асуудал бий. Үүний дийлэнх нь Засгийн газрын баталгаагаар зээл олгогдсон төрийн өмчит компаниудтай холбоотой. Хөгжлийн банкнаас энэ асуудалд тодорхой ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болсон. Энэ жилийн хувьд эргэн төлөгдөх өр авлагын хэмжээ бага байгаа. Найдваргүй зээлийн асуудал байгааг нь хууль хяналтын байгууллага руу шилжүүлж хариуцлага тооцно” гэлээ.
Хөгжлийн банк өөрөө Чингис болон Самуурай бонд гаргаж гаднаас бага хүүтэй зээл оруулж ирж дотоодын аж ахуй нэгжүүдэд ийнхүү зээл олгосон нь эргэн төлөлт муу байна. Дээрх хоёр бондын өрийг ирэх оны гуравдугаар сараас төлж эхлэх юм.
Т.Амараа
Сэтгэгдэл ( 3 )
holboosoor orj burtguuleed $25 avaarai. chadval $25 togtohgui shu. amjilt www.TheInviteClub.com/?ref=47006
Avsan ni uguuchee dandaa tom tom kompaniud l avsan bna lee shy de bygd tulburiin chadvartai. Yadarsan ard banknaas zeel avaad 7 honog hugatsaa heterhed l yafag bilee
Зээлийн эргэн төлөлт онц муу байна гээд хэлэх нь зүйд нийцнэ!!!