Нийслэлийн прокурорын газрын ЯЭАХТХ-ийн хяналтын прокурорууд ШШГЕГ-ын харьяа Хорих 401, 407, 409, Орон сууц, барилгын хэсэгт ажиллаж байгаа ялтнуудын харуул хамгаалалт, ял эдлэлтийн байдлыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэнэтийн байдлаар шалгажээ.
Шалгалтаар ялтнуудыг ажилд гарахад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, Хорих 401 дүгээр ангийн Сургалтын төвд дархан, мужааны сургалтад хамруулах нэрээр шүүхээс чанга дэглэмд хорих ял эдлүүлэхээр заасан ялтнуудыг жирийн дэглэмтэй ялтнуудтай хамт ял эдлүүлсэн, ялтнуудыг дархан, мужааны чиглэлээр сургаж дадлагажуулж байгаа гэх боловч сургалтын төлөвлөгөө, ажлын тайлан байхгүй, илүү цагаар ажиллуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар хорих ангиудад прокурорын шаардлага бичиж, шалгалтын дүнгийн талаар Улсын Ерөнхий прокурорын газарт танилцуулага хүргүүлсэн байна.
Мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шалгалтанд хамрагдсан хорих ангийн дарга нарыг оролцуулсан хурлыг хийж шалгалтын дүнг танилцуулан цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )