2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас хорооны дэргэдэх үндэсний шинжээчид болон Жендэр консорциумын гишүүдэд "Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр" /2017-2021/ –ийн төслийг танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, шинжээчдийн бүлгийн ахлагч Т.Амгалан Б.Онон, Б.Долгор нар мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулж, саналыг сонслоо.
Үндэсний шинжээчид, консорциумын гишүүдээс хөтөлбөрийн зорилтууд сайн боловсруулагдсаныг тэмдэглээд, зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг илүү нарийвчлан тодорхой тусгах, жендэрийн асуудлаар академик түвшинд ажиллах судалгааны институт байгуулах, шинээр боловсруулагдан гарч байгаа салбарын стратегиудад жендэрийн мэдрэмж, зөв хандлагыг төлөвшүүлэхэд идэвхитэй ажиллах, Жендэр судлал сэтгүүлийг тогтмол гаргах зэрэг саналуудыг дэвшүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )