Тавантолгойн асуудлаар АН байр сууриа илэрхийлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 28

 Засгийн газар Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын төслийг боловсруулж буй юм. МАН-ын бүлгийн хуралдаанаар дээрх асуудлыг мөн хэлэлцсэн аж. Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Тавантолгойн ордын 49 хувийг 400 сая ам.доллараар зарна гэх мэдээлэлийг тодруулсан. Хэлэлцээ дөнгөж эхэлж байна. 49 бол Засгийн газрын түвшинд ярьж байгаа хувилбаруудын нэг юм.  Засгийн газар хоёр ч хувилбарыг ярьж байгаа.  Түүнээс хамгийн үр дүнтэйг нь сонгож, УИХ-д танилцуулахаар болсон” гэж мэдэгдээд байна.

Харин сөрөг хүчний хувьд өнөөдөр байр сууриа илэрхийлэхээр болжээ. АН-аас төв байрандаа Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна.

Т.Амараа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top