НӨАТ-ын энэ оны сүүлчийн тохирол энэ сарын 25-нд болсон. Тэгвэл ирэх оноос НӨАТ-ын буцаан олголт хэвийн үргэлжлэнэ гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг цаг тухайд олгох тал дээр иргэд үнэн зөв ойлголттой байх нь чухал гэдгийг салбарын сайд онцоллоо. Тэрбээр "Одоогийн байдлаар 250 мянга орчим иргэдийн мэдээлэл буруу байна гэж банкууд анхааруулсан. Өөрөөр хэлбэл овог гэдэгт өөрийн нэрээ бичээд, нэр гэдэгт хүүхдийнхээ нэрийг бичсэн байх жишээтэй. Эсвэл дансны дугаар гэдэгт картны дугаар биччихсэн байдаг. НӨАТ-ын тухай хууль 2017 онд үргэлжилнэ. Нэг гүйлгээг буцаахад 180 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэгэхээр 10 мянган иргэний данс руу гүйлгээ хийж, буцаагдвал нэг сая 800 орчим мянган төгрөгний зардал Улсын төсвөөс гарна гэсэн үг. Бид үүнийг НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улирал буюу гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )