Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудаснаа зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан, түүнийг олон салбарт төрөлжүүлсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн, улс орны хөгжлийн бодлогыг нэгтгэн хэрэгжүүлсэн санхүүгийн шийдлүүдийг нэвтрүүлэгч тэргүүний байгууллага байх нь бидний эрхэм зорилго билээ.
Бид Авто болон төмөр замын төсөл, Дэд бүтцийн салбарын төслүүд, орон сууц, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, Цахилгаан станц, Агаарын тээвэр, Эрдэнэс Тавантолгой , Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих төсөл гэх мэтчилэн манай улсын хөгжил дэвшилд тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд, өндөр хяналттайгаар гүйцэтгэж байна. Мөн түүнчлэн цаашид санхүүжилтийн эх үүсвэрийг улам нэмэгдүүлэх, урт хугацаатай, бага хүүтэй эх үүсвэр төвлөрүүлэх, шинэ төрлийн эх үүсвэр бий болгохоор хүчин чармайлт гарган, итгэл дүүрэн ажиллаж байна.
Банкны Гүйцэтгэх удирдлагын багийн зүгээс банкны хамт олон, харилцагч, хамтран ажилладаг Монголын болон олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хамтрагч түншүүддээ цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Б.БАТБАЯР
Сэтгэгдэл ( 0 )