Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга байхаар тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөн мөрдөхөөр болсон билээ.
Үүний үр дүнд өнөөдрөөс эхлэн энэхүү журмыг нийтээр мөрдөхөөр болж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга болж буй нь өмнөх дүнгээсээ 25 хувиар нэмэгдсэн үр дүн юм.
Дашрамд өгүүлэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор өндөр настаны тэтгэвэр автоматаар нэмэгдэх бол эсэргээрээ хуульд заасан торгуулиудын хэмжээ ч өсөх ажээ.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )